Шилжилт хөдөлгөөний хяналтын картын тухай
Шилжилт хөдөлгөөний хяналтын картын тухай
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2004 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 413 тоот «Шилжилт хөдөлгөөний хяналтын картын тухай» тогтоолын дагуу гадаадын иргэн Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын картыг авч бөглөх үүрэгтэй бөгөөд түүнийг хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын албан тушаалтанд үзүүлж, тэрээр тус картанд оруулсан мэдээг виз болон паспортанд байгаа мэдээлэлтэй тулгаж үзэн тохирч байвал шилжилт хөдөлгөөний хяналтын картанд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт орсон гэсэн тэмдэглэл хийнэ.
Шилжилт хөдөлгөөний хяналтын картын маягтыг гадаадын иргэдэд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын албан тушаалтнууд эсвэл Оросын Холбооны Улсад зорчих гадаадын иргэдэд тээврийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын төлөөлөгч нар үнэ төлбөргүй олгоно.
Гадаадын иргэн Оросын Холбооны Улсад байх хугацаандаа шилжилт хөдөлгөөний хяналтын картыг биедээ авч явах бөгөөд байгаа газартаа бүртгүүлэхэд бусад бичиг баримтын хамт үзүүлнэ.
Гадаадын иргэн шилжилт хөдөлгөөний хяналтын картаа гэмтсэн эсвэл алдсан тохиолдолд байгаа газрынхаа ОХУ-ын ДХЯ-ны харьяа орон нутгийн цагдаад гурван хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Гадаадын иргэн Оросын Холбооны Улсад ороход үндэслэл болсон бичиг баримтыг үзүүлэхэд түүнд шилжилт хөдөлгөөний хяналтын картыг үнэ төлбөргүй шинээр олгоно.
Гадаадын иргэн Оросын Холбооны Улсаас гарахдаа шилжилт хөдөлгөөний хяналтын картыг ОХУ-ын хилийн боомтын шалган нэвтрүүлэх байгууллагын албан тушаалтанд буцааж өгөх ёстой.