Эмгэнэлийн цахим дэвтрийг нээсэн тухай - Мэдээ
Back
Эмгэнэлийн цахим дэвтрийг нээсэн тухай
2024 оны 3-р сарын 22-нд Москва мужийн «Крокус Сити Холл» концертын танхимд болсон террорист халдлагатай холбогдуулан 3-р сарын 24-ний өдрийг ОХУ-д гашуудлын өдөр болгон зарласан.
Гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд эмгэнэлийн цахим дэвтэр нээгдсэнийг мэдэгдье. Эмгэнэлээ mongolia@mid.ru цахим шуудангаар илэрхийлж болно.
Мөн Элчин сайдын яамны хойд хаалган дээр амь үрэгсэдийн гэгээн дурсгалд зориулан зул өргөж, цэцэг, лаа, хүүхдийн тоглоом авчирч эмгэнэлээ илэрхийлж болно.
Бидний эмгэнэлт явдлын хажуугаар дуугүй өнгөрөлгүй энэ хүнд хэцүү цаг үед зүрх сэтгэл, бодол санаагаараа Оросын ард түмэнтэй хамт байгаа бүх хүмүүст талархаж байна.