Бакытжан Сагинтаев: Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна - Мэдээ
Бакытжан Сагинтаев: Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна
Бакытжан Сагинтаев: Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна
Гуравдугаар сарын 13-нд Евроазийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатартай ЕАЭЗК-ын төв байранд уулзалт хийв.
Евроазийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээр байгуулах талаарх зөвлөлдөх уулзалтыг угтаж талууд цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
ЕАЭЗХ-ны гишүүн орнууд Монгол Улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх нь тус байгууллагын олон улсын харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж үзэж байгааг Бакытжан Сагинтаев хэлэлцээний үеэр тэмдэглэв.
Худалдааны түр хэлэлцээр байгуулах нь бараа бүтээгдэхүүн ЕАЭЗХ-ны нэгдсэн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдааг хялбарчлах, тэр дундаа тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, арилгах, түүнчлэн Монгол Улстай хийх гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.
ЕАЭЗК болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж байжээ.
Евроазийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн захирамжийн дагуу ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зүйтэй эсэхийг судлах чиг үүрэг бүхий хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулагдав.
#ЕвроазийнЭдийнЗасгийнХолбоо #ЕАЭЗХ #ЭдийнЗасаг #ХөгжилЦэцэглэлт